Нээлтийн үйл ажиллагаан дээр Койкэ байгаль орчны сайдын илтгэлийн гол агуулга нь Япон улсын урт хугацааны байгаль орчинд ээлтэй нийгэм төлөвлөлтийн тухай байсан юм. Мөн Япон улсын байгаль орчин хамгаалах үйл ажиллагааны танилцуулга дотор манай компаний чанга яригчийг дараахи байдлаар танилцуулсан юм.

"Өнөө оройны ёслолын үйл ажиллагаанд ашиглаж буй чанга яригч нь шуугиант чимээг багасгах технологит чанга яригч бөгөөд дахин хэрэглээний хувь 90%-иас дээш байхаар зохион бүтээсэн юм."
Манай компаний хавтгай чанга яригч 「Ази номхон далайн Байгаль Орчны 12-р их хурал」-д ашиглагдлаа

2004 оны 6-р сарын 19, 20-нд Япон улсын байгаль орчны яамнаас Тоттори мужийн Ёнаго хотод зохион байгуулсан 「Ази номхон далайн байгаль орчны  12 дахь уулзалт」нээлтээ хийсэн. Япон улсын байгаль орчны сайд Койкэ болон бусад 20-иод улсын 6-н сайд, мөн улс төрийн өндөр албан тушаалтан, 13-н олон улсын байгууллагын төлөөлөгч нийт 101 хүний бүрэлдэхүүнтэйгээр дэлхийн байгаль орчны боловсролын төлөөх хамтын ажиллагаа, Ази номхон далайн байгаль орчин хамгаалалын үйл ажиллагаа болон Ази номхон далайн цаашдын хамтын үйл ажиллагааны стратегыг ярилцах ач холбогдолтой уулзалт болсон.


Зурган дээрхи нээлтийн үйл ажиллагаанд манай компаний 「Celestial CLV-6008(Pro type)」 Том оворын хавтгай чанга яригч FPS 2030-ийг 8-н ширхэгээр угсарсан 4-н хос болон манай эрэлт хэрэгцээтэй бүтээгдэхүүний нэг болох 「Pipe line Speaker PL-12」 SubWoofer-тэй 1 хос ашиглагдсан ба хурлын танхимд мөн PL-12-ийг ашигласан юм.

Эдгээр чанга яригчийн тухай мэдээллийг хурал, нээлтийн үйл ажилгааны явцад тараагдсан материал 「FPS хавтгай чанга яригчийг угсарсан бүтээгдэхүүн болон түүний онцлог」-ыг харна уу.


© 2011 FPS INC.