MCMA - Multi Cell Microtransducer Array

Манай компаний нэр FPS маань Flat Panel Speaker гэдэг үгийн товчлол билээ. Бид өөрсдийн онцгой технологиор MCMA (*1) Трансдюсер (спикер) зохион бүтээсэн. Уг технологи маань Япон улс төдийгүй нилээн хэдэн улсын Патентаар (*2) хамгаалагдсан билээ. MCMA Трансдюсер, энгийн конус спикер хоорондоо дууны долгион, дуу хүргэх хурдаараа ялгаатай, шинэ үеийн спикер билээ.

*1 MCMA: Multi-Cell Microtransducer Array гэдэг үгийн товчлол бөгөөд манай технологын эмблем болно.
Бидний судалгаа шинжилгээний үр дүн  болон гарч ирсэн шинэ технологи MCMA (Multi-Cell Microtransducer Array) нь шинэ үеийн хавтгай спикер болон мэндэлсэн билээ. Шулуун долгионоор дуу үүсгэх үндсэн арга бол долгион үүсгэгч хальсан дээр микро сэлл-ийг өрж байрлуулсантай холбоотой.

*2 Патентийн эрх бүхий орон: Япон, АНУ, ЕХУ, БНСУ, БНХУ, ОХУ, Тайван, Энэтхэг, Сингапур, Малайз, Индонэз.




FPS хавтгай спикерийн онцлог

Тодорхой чиглэлд чиглэсэн тод сонсголонтой
Энгийн конус спикер 20m-ийн зайд 4 дахин сарниж замхардаг. Харин хавтгай спикөр холын зайд ч ялгаагүй тод сонсогдоно. Урагшаа хойшоо 2 талаас дугардаг ба шулуун долгионы онцлог нь сарнилт багатай учир дуун тархалтыг бүрэн удирдах боломжтой.


Цэвэр натурал дууг гаргах чадвартай
Хавтгай спикер маань конус спикер-ийн цэвэр дугаргаж чаддаггүй өндөр давтамжит дууг дугаргаж чаддаг. Эмэгтэй дуучны өндөр нарийн хоолой, хийл, гитаар хөгжмийн зэмсэгээс гадна, өндөр давтамжит англи хэлний яриа, театрийн акустикт илүү тохиромжтой.


Залгалтын хурд
Хавтгай спикер маань конус спикерийг бодвол 10 дахин хурдан залгаж ажиллуулах боломжтой. Хурдан залгаснаар концерт, заалны акустикийн орчинд дуугаар илэрхийлэх програм нэмэгдэж улам сонирхолтой тайз бүтээх боломжтой болно.


Улилтын хязгаарлалт
Спикерийн хажууд микрофоноор чанга орилсон ч улидаггүй онцлогтой. Энэхүү онцлог нь спикер байрлуулалт, орон зайн сонголтыг өргөжүүлж өгсөн. Хурлын танхим, Их дээд сургуулийн лекцийн болон хурлын заал гэх мэт олон газар ашиглагдаж байна.


Хөнгөн, авсаархан
Авто машин доторхи конус спикер 11 кг хүнд байхад ижил хүчин чадал бүхий хавтгай спикер ердөө 2 кг жинтэй байдаг. Мөн, концертын зориулалтын спикер л гэхэд 5 дахин хөнгөн байна. Хөнгөн, нимгэн, жижиг г.м. шинж чанарууд нь акустикын цоо шинэ ертөнцийг бий болгосон.


Усны хамгаалалттай
Долгион үүсгэгч Вибрация хальс нь усны хамгаалалттай материалаар хийгдсэн учир гадаа болон чийглэг газар, бүр усан дотор ч ашиглах боломжтой. -40℃ оос 220℃ градуст ажиллах чадвартай.


Дахин хэрэглээний боломж
Конус спикерийн дахин хэрэглээний хувь нийт жингийн 35% аас 65% байхад, манай бүтээгдэхүүн нийт жингийн 99.5% (бүтээгдэхүүнээс шалтгаална) –ийг дахин хэрэглэх боломжтой. Мөн овор багатай хөнгөн учир “жижиг орон зайд”, “эрчим хүч хэмнэлт”,”байгаль орчны нөөц хэмнэлт” г.м. олон давуу талтай.



Акустикын Шулуун долгион гэж юу вэ?
FPS Flat Panel Speakers буюу хавтгай спикер бол "Шулуун долгион" дамжуулагч спикер (чанга яригч) юм.

"Шулуун долгион" гэдэг маань хялбар үгээр илэрхийлбэл Цунами давалгаа мэт хажуу ойрын давалгаатай холигдолгүй, эрэг хүртэл (холын зайд ч ) хэлбэрээ алдалгүй хүрч очихтой адил гэж ойлгож болно.

Манай компаний "Шулуун долгион дамжуулагч хавтгай спикер" ч мөн үүнтэй төстэй онцлогыг агуулдаг билээ. Цахилгаан долгион болон Лазерын туяа ч мөн шулуун долгион гэгддэг.

Бид бүхний эргэн тойронд байдаг спикер бол конус хэлбэртэй (дугуй долгион дамжуулагч), 80-аад жилийн туршид  дуу үүсгэх үндсэн зарчим нь өөрчлөгдөөгүй билээ.


Харин бид цоо шинэ акустикын технологийг бий болгож, ердөө 7 мм-ээс 15 мм-ийн зузаантай спикөрийг бий болгосон юм.


Хүний чихийг туннел-ээр жишээлбэл, туннел дотор дуу эгц шулуун тархаж өвгөд хөгшчүүдэд ч сонсоход амар байх болно. Манай хавтгай спикер бол цоо шинэ технологит спикер юм.



Акустикын Шулуун долгион VS. Дугуй долгионы ялгаа

"Шулуун долгион" 
FPS хавтгай спикер
"Дугуй долгион"
Энгийн Конус спикер


Дуун долгион эгц урагш ба хойш тархана Баруун зүүн зүгт замбараагүй тархана



Дуун долгионы имидж

Дууг маш цэвэрхэн бөгөөд оригнал дуутай ойрхон дугаргана


Өвгөд хөгшчүүдэд ч сонсоход амар
Замбараагүй тархаж, хурдан сарнидаг учир оригнал дуутай ойрхон дугаргаж чаддаггүй.

Өвгөд хөгшчүүдэд сонсоход бэрхшээлтэй


Бүтэц




Хөдөлгөөний үндсэн зарчим

Олон тооны voice coils.
Гаднах зузаан нь ердөө л 7mm.
Дан voice coil.


Дуун чанар

Шулуун долгион дамжуулдаг учир тод цэвэр уянгалаг сонсогдоно.
Дугуй долгион дамжуулагч. Чанга сонсогдох боловч цэвэр гэж хэлхэд бэрх.


Дуун тархалт

Дунд өнгө болон дээд давтамжийг маш цэвэр дугаргадаг учир спикерээс холын зайд байсан ч таньд маш сайн сонсогдох болно.

Дээд өнгө муу дугаргадаг, мөн дуун давтамж замбараагүй тархдаг учир амьд акустикт тохиромжгүй.


Ашиглалт

Халуун хүйтэнд, чийг усанд тэсвэртэй

Халуун хүйтэнд, чийг усанд тэсвэргүй



Шулуун долгионыг дугуй долгионтой харьцуулах нь (Имиж)

Дуун цэгэн эх өөрөөр хэлбэл дугуй долгион (энгийн динамик конус спикер)-оос ялгарах дууны даралт тухайн дуун эхээс холдох зай тутамд хоёр дахин буурдаг. 1m зайн дахь дууны даралт 90dB гэж үзвэл 2m зайд 84dB болж 6dB-ээр багасна. Харин шулуун долгион нь холдох зайтай ижил хэмжээгээр багасах тул 1m зайн дахь дууны даралт 84dB гэж үзвэл 2m зайд 81 dB болон ердөө 3 dB-ээр л буурна. Шулуун долгионыг дугуй долгионтой харьцуулахад дууны даралтын бууралт холын зайд ч маш бага гэж хэлж болно.


PA-ийн акустик орчинд харьцангүй ойрын зай гэгддэг 4m-ийн зайд дууны даралтаараа илт давамгайлж байдаг.

Анхааруулга: Энэхүү график нь бүтээгдэхүүний дундаж үзүүлэлт болон дууны замхралын онолыг ашиглан гаргасан бөгөөд ямар нэгэн туршилтанд үндэслээгүй болно.



1m/1w нь конус спикер буюу дууны цэгэн эх (дугуй долгион)-ыг хооронд нь харьцуулах зориулалтын стандарт тул 2 өөр төрлийн долгионыг тэгш харьцуулах боломжгүй зүйл юм. 「Долгионы ялгаа」「Тэгш байдал」「Хэрэглээ」-д үндэслэн өөр стандартын дагуу харьцуулах шаардлагатай гэж үзэж байна.

 Дээшээ

© 2011 FPS INC.